БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ

Блогийн бичигчид

  • enhtuul

Шинэ сэтгэгдлүүд

  • Хорхой цоорол хоёр бичлэгт Зочин: ugnuud hiigeed uguuch
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
15902 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 13-р хуудас. | дараах >>

ИНЭЭМСЭГЛЭЛ

2014-01-01,12:31

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.

Сэтгэл нь сэргэж сайхан болсон
тэр хүн  саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа  хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг гуйлгачин эрийн малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ.

Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ.

Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээхэд тэрээр айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.           

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

                                                                                                                                                                        /Сургамжит өгүүллэгүүд номоос/

бичсэн: П.Энхтуул төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 145 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 13-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • "Авьяас" хөтөлбөр
  • "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Монгол хэл
  • Математик
  • Иргэний боловсрол
  • Шүлэг, дуу
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Титэм үг

Шинэ бичлэгүүд

  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг
  • Гэр бүл?
  • Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг
  • Хорхой цоорол хоёр
  • Ганц бие эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Бага боддог хүн их алддаг/Титэм үг
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №3
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №2
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №1
  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Цуурай/Сургамжит өгүүллэг
  • ИНЭЭМСЭГЛЭЛ
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ