БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ

Блогийн бичигчид

  • enhtuul

Шинэ сэтгэгдлүүд

  • Хорхой цоорол хоёр бичлэгт Зочин: ugnuud hiigeed uguuch
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
15899 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 10-р хуудас. | дараах >>

“Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №1

2014-01-06,13:47



Өнөөгийн гэр бүлийг хүүхдэдээ хандах хандлагаар нь дор дурдсан байдлаар ангилдаг.

- Хүүхдүүддээ захирах байдлаар ханддаг гэр бүл


- Хүүхдээ зоргоор нь байлгадаг гэр бүл


- Хүүхэдтэйгээ хэт зөрдөг, тэднийг хамгаалдаг гэр бүл


- Хүүхдээ анхаардаггүй гэр бүл


- Хүүхэдтэйгээ ардчилсан байдлаар ханддаг гэр бүл


- Хүүхдэдээ тогтворгүй, эргэлзээтэй ханддаг гэр бүл


- Тархай, бутархай гэр бүл

                                         Хүүхдүүддээ захирах байдлаар ханддаг гэр бүл

Ийм гэр бүлүүдэд хүүхдийн хүслээс илүү эцэг эхийн хүсэл хууль байдаг. Хүүхэд үг хэлэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй байдаг. Тэд гэр бүлийн дүрэм журмыг үг дуугүй даган мөрдөх учиртай байдаг ба ингэхгүй бол шийтгүүлдэг, байнга  загнуулдаг.

Захиргааддаг эцэг эхчүүд хүүхэддээ ямар нэг зүйл бие даан хийх зөвшөөрөл өгдөггүй. Учир нь хүүхэд байнга хяналтан доор байх ёстой гэж үздэг.

Хүүхдийнхээ хүсэл, саналыг сонсож, бодож үзэхгүйгээр шууд эсэргүүцдэг. Хүүхэддээ хатуу хандаж, айлгаж хүмүүжүүлэх зорилготой  байдаг.

Хүүхдийнхээ ааш занг байнга шүүмжилдэг ба олны дунд хүүхдээ ичгүүртэй, инээдтэй байдалд оруулдаг.

                                        Ийм хандлага хүүхдэд яаж нөлөөлдөг вэ?

Захиргааддаг гэр бүлд өсч буй хүүхэд бүх зүйлийг эсэргүүцсэн, эсвэл дотуур тамиртай, бүрэг хүн болдог.

Юм бүхнийг эсэргүүцэж захиргааддаг гэр бүлд өссөн хүүхэд өөрийгөө хянах чадваргүй атлаа эргэн тойрноо эзэгнэдэг, хяналт тавьдаг нэгэн болж хувирдаг.

Өөртөө итгэх итгэлгүй, эргэн тойрныхоо бусад хүмүүстэй дайсагнасан байдлаар харьцдаг.

Ийм гэр бүлд хүүхэд өөрийнхөө ирээдүйтэй холбоотой шийдвэр гаргаж чаддаггүй. Эцэг эх нь юу хүснэ, тэд тийм л байх ёстой. Эцэг эх нь хүүхдээ аль сургуульд суралцах, ямар мэргэжил  сонгох, ямар их сургуулийн ямар ангид шалгалт өгөхийг шийддэг.

Учир нь бүх зүйлийн хамгийн сайныг эцэг эхчүүд л мэддэг гэж үздэг. Эцэг эх нь байгаа бүхнээ хүүхдэдээ зориулсан тул хүүхдүүд нь ч хамаг ирээдүйгээ эцэг эхдээ зориулах ёстой гэж үздэг тул өөрсдийнхөө хэлснийг хийхийг хүүхдээсээ хүсэн хүлээдэг.

Эцэг эхийнх нь хүүхдээсээ хүлээн буй ганц зүйл бол амжилттай суралцах байдаг. Тиймээс хүүхдээ “ хичээл хийдэг машин” мэт үздэг. Хичээлээс өөр зүйлд цаг заваа зарцуулж байгаа хүүхдээ шүүмжилж, зарим тохиолдолд шийтгэдэг нь хүүхдийг улам зөрүүд болгодог.

Захиргааддаг гэр бүлд өсч байгаа хүүхэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, өөр хүн болохоо харуулах, түүнийгээ батлахын тулд зөрүүдэлж, дураараа аашлаж эхэлдэг. Хамт олны дунд  байхдаа сургуулийн, хамт олны  дүрэм журмыг дагахгүй байх ч юм уу өөрийн гэсэн байр суурьтай болохын тулд  жижиг бүлэг байгуулж, бусдыгаа дээрэлхэх байдлаар хүүхэд байхаасаа эцэг эхээсээ сурсан “Бүхнийг өөрийнхөө захиргаан доор байлгах, бүхнийг өөрийнхөө дураар хийлгэх” гэсэн занг гаргаж эхэлдэг.

Гэмт хэрэг үйлдэхэд хамгийн ойр хүн бол захиргааддаг гэр бүлд өссөн хүүхэд байдаг. Хүүхэд байхдаа өөрт хуримтлагдсан гомдол, хорслыг өөрөөс нь хүчин мөхөс нэгэнд ямар нэг байдлаар гаргах гэдэг.

Ийм гэр бүлд өсч байгаа хүүхдийн  хүсэл сонирхол болон эцэг эхийнх нь хүсэл өөр хоорондоо зөрчилддөг тул тэдний хоорондын үл ойлголцол бусад гэр бүлээс их байдаг. Хүүхэд өөрийнхөө хүсэл сонирхлыг харуулахын тулд байнга эсэргүүцдэг. Гэвч загнуулах юм уу зодуулах байдлаар шийтгүүлдэг.

Энэ бүхний эцэст тэр өөртөө итгэлгүй,  тулгарч буй бэрхшээл, асуудлыг бие даан шийдэж чаддаггүй, өөрийнхөө талаар ямар нэг эерэг бодол агуулдаггүй нэгэн болж төлөвшдөг. 


бичсэн: П.Энхтуул төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1138 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 10-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • "Авьяас" хөтөлбөр
  • "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Монгол хэл
  • Математик
  • Иргэний боловсрол
  • Шүлэг, дуу
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Титэм үг

Шинэ бичлэгүүд

  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг
  • Гэр бүл?
  • Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг
  • Хорхой цоорол хоёр
  • Ганц бие эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Бага боддог хүн их алддаг/Титэм үг
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №3
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №2
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №1
  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Цуурай/Сургамжит өгүүллэг
  • ИНЭЭМСЭГЛЭЛ
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ