БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ

Блогийн бичигчид

  • enhtuul

Шинэ сэтгэгдлүүд

  • Хорхой цоорол хоёр бичлэгт Зочин: ugnuud hiigeed uguuch
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
15898 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 9-р хуудас. | дараах >>

“Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №2

2014-01-09,13:58

                                                   

Хүүхдээ зоргоор нь байлгадаг гэр бүл

Ийм гэр бүлийн төв нь хүүхэд байдаг. Хүүхдийнхээ зан харьцааг чөлөөтэй хүлээн авч, хүссэн бүхнийг нь биелүүлдэг. Эцэг эх нь тэднийг аргадаж, хувцсыг нь өмсүүлэн, даалгаврыг нь хийж өгч, хүүхдийнхээ өмнөөс бүх үүрэг хариуцлагыг нь хүлээж байдаг.

Тэд хүүхдээ их эрхлүүлдэг. Хийсэн алдааг нь “хүүхэд” хэмээн өршөөдөг ба ихэнхдээ хараагүй, мэдээгүй мэт өнгөрөөж, түүнд алдааг нь ухааруулах, ойлгуулах талаар  юу ч хийдэггүй. Хүүхдээ буруу зүйл хийснийг нь мэдэж байсан ч ямар ч тохиолдолд хүүхдээ  өмөөрдөг ба хүүхдээ өмөөрч бусадтай  муудалцах, хэрэлдэх нь  энгийн л зүйл.

Ганц хүүхэдтэй айл, өтлөх насандаа хүүхэдтэй болсон гэр бүл, эсвэл олон хүүхэдтэй боловч  ганц хүүтэй айлд хүүхдээ ингэж зоргоор нь өсгөх байдал  ажиглагддаг.

                                                               Хүүхдэд үзүүлэх нөлөө

Хүүхэд хэт их элбэг дэлбэг хайран дунд өсч торних нь түүнийг хэт цамаан болгодог. Түүний хувьд ямар ч зүйл бага санагдаж, үргэлж илүү ихийг хүсч, сэтгэл нь ханадаггүй.

Эцэг эхийнхээ өөрийнх нь төлөө бүхнийг хийдэг байдлыг ашиглан өөрсдийг нь удирдахыг хүсдэг. Хүслээ биелүүлэхийн төлөө уйлах, гомдоллох, эцэг эхээ цохиод авах,  сүрдүүлэх, хэдэн цагаар дуугаа хураан суух зэргээр зөвхөн өөрийнхөө л хүслийг биелүүлэхийг хүсэгч болон хувирдаг.

Ийм хүүхэд сургуулийн орчинд ороод бусадтай нийцэж чаддаггүй. Гэртээ байдаг шигээ  “Хүн бүр түүний төлөө байх ёстой” гэсэн ааш авир гаргаж, бүхнийг  өөрийн дураар байлгахыг хүсдэгээс бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэггүй.

Эцэг эх нь түүнд юуг зөв, юуг буруу  болохыг хэлж сургаагүйгээс  зөрүүд, хариуцлагагүй, хувиа хичээсэн, хэтэрхий эрх танхил, бусдын үгийг сонсдоггүй, их зантай, дураараа хүн болдог.

Ийм гэр бүлд өссөн хүүхэд  хариуцлага хүлээдэггүй байсан тул  ямар нэг ажил бие даан хийж чадахгүй, үргэлж гэр бүлийн дэмжлэгийг хүлээдэг ба бүтэлгүйтэхээс айдаг тул  нийгмийн бүлгийн гишүүн болж чаддаггүй.     


бичсэн: П.Энхтуул төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 407 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 9-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • "Авьяас" хөтөлбөр
  • "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Монгол хэл
  • Математик
  • Иргэний боловсрол
  • Шүлэг, дуу
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Титэм үг

Шинэ бичлэгүүд

  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг
  • Гэр бүл?
  • Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг
  • Хорхой цоорол хоёр
  • Ганц бие эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Бага боддог хүн их алддаг/Титэм үг
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №3
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №2
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №1
  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Цуурай/Сургамжит өгүүллэг
  • ИНЭЭМСЭГЛЭЛ
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ