БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ

Блогийн бичигчид

  • enhtuul

Шинэ сэтгэгдлүүд

  • Хорхой цоорол хоёр бичлэгт Зочин: ugnuud hiigeed uguuch
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
15905 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 12-р хуудас. | дараах >>

Цуурай/Сургамжит өгүүллэг

2014-01-03,13:02
Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогджээ. Хүүхэд хэн нэгэн бас “ёо ёо ” гэж орилохыг сонсжээ.

Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан  “Чи хэн вэ” гэж хашгирав. Хариу ч тэр дороо ирлээ. “Чи хэн вэ?”  Харин хүү бухимдан “Хулчгар” гэв.  Хариу бас л ижилхэн “Хулчгар” гэж ирэв.

Хүү аавдаа:

- Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ? Би ойлгохгүй байна гэв.

Аав нь:

- Миний хүү сонсож бай гээд “Бүх юм сайхан” гэж хашгирав. Уулнаас ирэх дуу нь эргээд  “Бүх юм сайхан” гэв.

Аав:
“Би чамд хайртай” 

Уулнаас ирэх дуу: “Би чамд хайртай”. 

Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.

Үүнийг харсан аав нь:
 “Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг.

Чиний хэлсэн, хийсэн бүхэн чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг.

Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсэн зүйлийн цуурай мөн билээ.

Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй.

Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өөрөө өрөвч зөөлөн байх хэрэгтэй.

Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай” гэж хэлжээ.



                                                                                                                                                                                                                   /
Сургамжит өгүүллэгүүд 2 номоос/


бичсэн: П.Энхтуул төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 354 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 12-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • "Авьяас" хөтөлбөр
  • "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Монгол хэл
  • Математик
  • Иргэний боловсрол
  • Шүлэг, дуу
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Титэм үг

Шинэ бичлэгүүд

  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг
  • Гэр бүл?
  • Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг
  • Хорхой цоорол хоёр
  • Ганц бие эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Бага боддог хүн их алддаг/Титэм үг
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №3
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №2
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №1
  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Цуурай/Сургамжит өгүүллэг
  • ИНЭЭМСЭГЛЭЛ
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ