БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ

Блогийн бичигчид

  • enhtuul

Шинэ сэтгэгдлүүд

  • Хорхой цоорол хоёр бичлэгт Зочин: ugnuud hiigeed uguuch
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
15899 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 8-р хуудас. | дараах >>

“Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №3

2014-01-15,19:57
 Хүүхдээ анхаардаггүй гэр бүл

Тэд  хүүхдүүдээ төдийлөн анхаардаггүй, тэднийг хүмүүжүүлэхийн тулд цаг заваа зардаггүй. Хүүхэд нь хаана юу хийж явааг ч, хичээл сурлагандаа ямар байгааг ч мэддэггүй. Хүүхдээ хянадаггүй тул  хүүхдүүд нь гадаа гудамжинд голдуу гэр бүлээсээ хөндий өсдөг.

Эцэг эхийн хүүхдээ хайрлах хайр дутагдах нь 

-тэд бие биеэ хайрладаггүйгээс

-түүнийг төрүүлэх хүсэлгүй байсан

- ажлын цаг урттай байх зэргээс шалтгаалдаг байна.

Өглөөнөөс орой болтол ажилладаг эцэг эхчүүд гэртээ ядарсан хүн ирдэг. Орой нь хүүхдээ анхаарах ч сөхөөгүй байдаг ба хүсдэг ч үгүй. Тэдэнд гэртээ жаахан амрах л чухал байдаг. Хичээлээ хийсэн үү, хий гэсэн хоёр, гуравхан үгээр хүүхэдтэйгээ харилцах харьцаа нь хязгаарлагддаг.

Хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас хол байна гэдэг нь тэдний хайр энэрлээс ч хол хөндий байгаа гэсэн үг юм.

Хүүхдэд үзүүлэх нөлөө

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайр халамжийг хангалттай амсаагүй, мэдрээгүй хүүхэд бие махбодийн хувьд өсч том болсон ч сэтгэл санаа, оюун ухааны хувьд сул дорой, тэнцвэргүй, холбиромтгой болдог.

Ийм гэр бүлд өссөн хүүхэд өөрийн сэтгэл санаа, үзэл бодлоо хянах чадваргүй байдаг. Хүмүүстэй харилцахдаа бусдыгаа гомдоодог, ууртай, хэрүүлч, таарамж муутай  хүн болох талтай. Эцэг эхээсээ авч чадаагүй хайр, анхаарлыг орчныхоо хүмүүстэй муудалцаж арилгахыг хичээдэг. Бусадтай хэрүүл хийхэд хүргэж буй хүчин зүйл нь хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн санаа юм.

Хяналтаас гадуур байдаг тул  сургуульдаа, хичээл номдоо ихэнхдээ амжилтгүй сурдаг. Ийм гэр бүлд өссөн хүүхдийн зарим нь дунд сургуулиа төгсөөд өөрсдийнхөө хэрэгцээг хангахыг зорьж ажилд ордог. Зан харьцааны талаар тогтворгүй байдаг тул байнга ажлаа солих болдог. Хүүхэд байхаасаа эцэг эхээсээ хол хөндий өссөн тул гэрээсээ явах, гэр бүлээсээ хагацах гэсэн айдас тэдэнд байдаггүй.

Ийм хүүхдүүд бага наснаасаа биеэ даасан шинжтэй байдаг. Ямар ч захиргаадалтад ордоггүй. Тэвчээргүй байдаг. Тэдэнд тогтвортой нөхөрлөл гэж байдаггүй. Найзалж буй хүүхдүүд нь бас өөр шиг нь хүүхэд байхаасаа гэр бүлээсээ хол хөндий өссөн байдаг.

Бага наснаасаа тамхи, архи болон бусад  муу зуршилд автагддаг.

Амьдралынх нь хэв маяг болон зан харьцаанд нь ямар нэг зохион байгуулалт байдаггүй. Ирээдүйн төлөвлөгөө хийдэггүй. Өөрсдийгөө зөнд нь хаяж урсгалаар амьдардаг.

 


бичсэн: П.Энхтуул төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 320 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 8-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • "Авьяас" хөтөлбөр
  • "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Монгол хэл
  • Математик
  • Иргэний боловсрол
  • Шүлэг, дуу
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Титэм үг

Шинэ бичлэгүүд

  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг
  • Гэр бүл?
  • Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг
  • Хорхой цоорол хоёр
  • Ганц бие эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Бага боддог хүн их алддаг/Титэм үг
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №3
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №2
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №1
  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Цуурай/Сургамжит өгүүллэг
  • ИНЭЭМСЭГЛЭЛ
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ