БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ

Блогийн бичигчид

  • enhtuul

Шинэ сэтгэгдлүүд

  • Хорхой цоорол хоёр бичлэгт Зочин: ugnuud hiigeed uguuch
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
15899 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 2-р хуудас. | дараах >>

Аавын хайр/Сургамжит өгүүллэг

2014-02-09,12:36
80 настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байлаа. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув.

Аав нь хүүгээсээ "Энэ юу вэ" гэж асуужээ. Хүү нь хэрээ л байна гэж хариулав.

Хэсэг байснаа аав нь дахин "Энэ юу вэ" гэж асуув. Хүү нь, ааваа би танд хэлсэн шүү дээ гэжээ.
Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа "Энэ юу вэ" гэж асуулаа.

Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс илрэн "Хэрээ гэж байна шүү дээ. Хэрээ гэж байна" гэлээ.

Хэдхэн хором өнгөрсөний дараа аав нь дөрөв дэхь удаагаа "Энэ юу вэ" гэж асуужээ . Энэ удаа хүүгийн тэвчээр барагдаж аав руугаа хашгичан "Та яагаад энэ асуултыг давтаад байгаа юм бэ? Та үүнийг ойлгох чадваргүй болчихоо юу? Эсвэл тэгтлээ их зөнөчихөө юу?" гэлээ.

Энэ үед аав нь чимээгүйхэн өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав. Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хүсэв. Хүүгийн уншсан хуудсан дээр ингэж бичсэн байлаа.

ӨНӨӨДӨР 3 НАСТАЙ ХҮҮ МИНЬ НАДТАЙ ХАМТ СУУЖ БАЙТАЛ ЦОНХОН ДЭЭР НЭГЭН ХЭРЭЭ ИРЖ СУУВ. МИНИЙ ХҮҮ НАДААС 23 УДАА ЭНЭ ЮУ ВЭ ГЭЖ АСУУХАД ЭНЭ БОЛ ХЭРЭЭ ГЭЖ БИ 23 УДАА ХЭЛСЭН ЮМ.

ХҮҮГЭЭ НЭГ АСУУЛТЫГ ДАВТАН АСУУХАД БИ ТЭВЭРЧ ҮНССЭН ЮМ . ХҮҮ МААНЬ ХОРВООГ ТАНИН МЭДЭХ ГЭЖ ИНГЭЖ ХИЧЭЭЖ БАЙГАА НЬ НАМАЙГ БАЯРЛУУЛЖ БАЙЛАА...гэсэн байв.


Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 удаа тэвэрч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ дөрөвхөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уцаарлав.

бичсэн: П.Энхтуул төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 399 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 13-с 2-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • "Авьяас" хөтөлбөр
  • "Зөв Монгол хүүхэд" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Монгол хэл
  • Математик
  • Иргэний боловсрол
  • Шүлэг, дуу
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Титэм үг

Шинэ бичлэгүүд

  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг
  • Аавын хайр/Сургамжит өгүүллэг
  • Гэр бүл?
  • Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг
  • Хорхой цоорол хоёр
  • Ганц бие эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Бага боддог хүн их алддаг/Титэм үг
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №3
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №2
  • “Гэр бүлийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ” /Эцэг эхчүүдэд зориулсан зайн сургалт №1
  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Цуурай/Сургамжит өгүүллэг
  • ИНЭЭМСЭГЛЭЛ
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © БГД-ийн 54-р сургуулийн 5д ангийн сурагчид, эцэг эхчүүддээ